Монголбанкнаас өчигдөр /III.06/ зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 38 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1772.00 төгрөгийн хаалтын ханшаар 19.2 сая ам.доллар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 289.52 төгрөгийн хаалтын ханшаар 18 сая юань худалдав. Түүнчлэн своп, форвард хэлцлээр банкууд 43.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп,5.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп, 10 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөг болон юанийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 43.0 сая ам.доллар, 10 сая юань нийлүүлсэн талаар төв банкны сайтад дурджээ.
О.САР