Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш

Хэрвээ чи зөв юм хийж чадвал чамд
боломж үргэлж бий. Өөрөө л амьдралаа авч явж чадахгүй бол чамд хэн ч амьдралыг
бүтээж өгч чадахгүй.

Дуучин Д.Болд

*       
*        *

Хүн хэзээ ч төгс төгөлдөр болдоггүй юм аа. Үхэн үхтлээ
сурахын төлөө явсаар байгаад дуусдаг юм. Харин тэрийгээ мэдэрч явна гэдэг л
үнэхээр хэцүү байдаг юм.

Алдарт хуурч Г.Жамъян

*       
*        *

Хүнд сайхан муухай зэрэг оршиж байдаг. Алийг нь сайн авч
явах вэ гэдгийг хүн өөрөө ухамсрынхаа төвшнөөр зохицуулдаг.

Яруу найрагч Ш.Гүрбазар

*       
*        *

Өөрийнхөөрөө бай. Өөрт чинь яавал хамгийн эвтэйхэн,
хамгийн тухтай байна, тэр байдлаараа л бай. Түүнээс биш өөрийнхөө арьсан доор
өөр хүн шиг амьдрах хэрэггүй.

Эмма Ватсон

*       
*        *

Дайснаа өршөө, харин хэзээ ч бүү март.

Жон Кеннеди

*       
*        *

Хүн гэдэг амьтан одоодоо омогшиж, өнгөрсөндөө харамсаж,
ирээдүйдээ эрдэж яваад нэг мэдэхнээ цагийг бардаг шиг байна.

Ж.Бат-Ирээдүй

*       
*        *

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ.

У.Шекспир

*       
*        *

Холын бодлогогүй бол ойрын үйл үл бүтнэ.

Бавуугийн Лхагвасүрэн

*       
*        *

Кино найруулагч болгон философич байх ёстой.

Д.Батбаяр

*       
*        *

Бодитой бол зохистой.

Д.Батбаяр

*       
*        *

Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй гагцхүү хулгана л
барьдаг байх ёстой.

Дэн Сяопин

*       
*        *

Чи дуртай юмаа хийж байгаа бол насаараа ажил хийхгүй
явсан ч болно.

Морган Фрийман

*       
*        *

Цэцнүүдийн дунд тэнэг явахад

Цэнгэл жаргал элбэг олдох юм

Тэнэгүүдийн дунд л цэцэн байхад

Тэрнээс илүү зовлон алга.

Р.Чойном

*       
*        *

Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана

Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана.

Р.Чойном

*       
*        *

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү.

О.Дашбалбар

*       
*        *

Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч

Өөр нэгэн өдөр чи уйлж цаадах чинь инээнэ.

О.Дашбалбар

*       
*        *

Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг
өөрөө тогтоно.

Д.Сүхбаатар

*       
*        *

Чи хорвоод ганцаараа ирээд ганцаараа л буцаад явна. Хэн ч
чиний дэргэд байхгүй. Тиймээс хэтэрхий найз, найз гэж далдганаж гүйлгүйгээр бас
өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх нь маш чухал.

Н.Соёлмаа

*       
*        *

Хүн ер нь залуу байхдаа өөрөөсөө насаар ахмад, ажил
амьдралын туршлагатай найзтай байгаад харин нас явсан хойноо өөрөөсөө дүү, эрч
хүч буцалсан гоё энергитэй залуу хүмүүстэй найзлавал их зүгээр.

Л.Хангай

*       
*        *

Эмзэг, сул талаа найзаасаа үргэлж нууж явах ёстой. Хэзээ
нэгэн цагт тэр чиний сайн найз чинь чиний номер нэг дайсан болж болно. Хамгийн
сайн найз чинь чиний сул талыг мэднэ.

Н.Соёлмаа

*       
*        *

Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш.

Күнз

Эх сурвалж: http://borolzoi.blogmn.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж