Зуун найрагчийн хайрын шүлэгтэй ном хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Зуун найрагчийн хайрын шүлэгтэй ном хэвлэгдлээ

Гэгээн хайрын өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяр мөн эр цэргийн баярыг угтаж “ЗУУН ЯРУУ НАЙРАГЧ-ЗУУН ХАЙРЫН ШҮЛЭГ” шилмэл түүврийг “Залуу Зохиолчдын нэгдэл”-ээс эрхлэн хэвлүүлж, уншигч олныхоо хүртээл болгоод байгаа билээ. Харин тус ном өнөөдрөөс “Интерном” номын дэлгүүрээр 24700 төгрөгөөр худалдаалагдаж эхэлжээ. Эл номонд үе, үеийн яруу найрагчдын хайрын шүлгүүд багтсан байна.

Монголын залуу зохиолчдын нэгдлээс 2013 оны зургадугаар сарын 30-ны өдөр “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” зуун яруу найрагчийн уншлага зохиосон бөгөөд энэ удаагийн номонд туш уншлагад оролцсон найрагчдын бүтээлийг түлхүү оруулахыг зорьжээ. “Зүрхэнд үрчлээ суудаггүй” хэмээсэн мэргэн үг бий. Үүн лугаа бүх цаг үед хайр сэтгэлийг магтан дуулаагүй зохиолч, яруу найрагч нэгээхэн ч үгүй учир хамгийн романтик, хамгийн адармаатай хайр сэтгэл гагцхүү яруу найрагчийн зүрх сэтгэлийг сэмлэн өнгөрдөгийг гагцхүү тэд л илүү ихээр мэдэрч, илүү ихээр тайлан уншиж, туурвин үлдээдэг биз. Тиймдээ ч та бүхний хайртай дотны хүндээ бэлэглэх хамгийн нандин бэлэг тус ном байж чадна гэдгийг тус номыг эрхлэн гаргагч залуус онцолж байгаа ажээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж