
УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа Насир А Уайндийн санал хүсэлтийг сонсоод одоо мөрдөж байгаа тэтгэвэр тэтгэмжийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг эргэн харах, шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Үүнтэй холбоотойгоор энэ асуудалд анхаарлаа хандуулж үнэлгээ хийхэд дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлж, холбогдох асуудлаар бодитой судалгааг хийсэн байна. Та бүхний хийсэн дүгнэлттэй санал нэг байна. Ойрын хугацаанд хүний хөгжил, нийгмийн хамгааллын яам тэтгэвэрийн тогтолцооны талаар хийх шинэчлэлийн бодлогын үзэл баримтлалаа хууль зүйн яамтай хамтран батлах хэрэгтэй. Үүний дагуу тэтгэвэрийн талаар төрөөс баримтлах бодлого, хуулиа шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих нь зүйтэй. Хууль өргөн барьсаны дараа УИХ-ын холбогдох байнгын хороонд ажлын хэсэг байгуулагдаж хэлэлцүүлэг зохион байгуулж, Дэлхийн банкны дэмжлэгээр томоохон зөвлөгөөн, семинарыг зохион байгуулах боломжтой гэлээ. Уулзалтад ХХНХЯ-ны ажлын хэсгийн гишүүд болон НДЕГ-ын удирдлагууд байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.