Малчид малаа “чат”-аар сураглана

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Малчид малаа “чат”-аар сураглана

Цахим ертөнцийн шуурхай
болжморууд өчигдөр харьцангуй тайван байлаа. Өдөр бүр аливаа зүйлийг онцолж,
тэднийг шүүмжилж, бүр ажлаа халахад хүргэдэг /МИАТ-ийн хоёр ажилчныг твиттерт
жиргэсэн гэж ажлаас нь халсан/ жиргээ ерөнхийдөө нам гүм өнжив. Гэхдээ өдөр бүр
аливаа сэдвийг онцолдог уламжлалаа хадгалсаар.

Өнгөрсөн даваа гаригт
Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн багш нар нь хүнсний ногоог хортой гэж
мэдэгдсэн боловч мэргэжлийн хяналтын байгууллага нь хоргүй гээд ард иргэдийг
төөрөгдүүлчихлээ. Хэн нь үнэн ярьж, хэн нь худал ярьж байгааг мэдэх аргагүй ч
урд хөршөөс ногоо зөөдөг ченжүүдийн явуулга гэж хардах болжмор ч байгаа юм.
Гэнэт л ЭМШУИС-ийн багш нар Монголд тарьсан хүнсний ногоо хортой гэж хэлж
байгаа нь олны хардлагыг төрүүлсэн. Үнэхээр ЭМШУИС-ийн багш нар хортой гэж
мэдэгдэх гэж байгаа бол эхний ээлжинд албаныханд хандах ёстой, мөн хэрэв
судалгаа хийж байгаа бол анхнаасаа мэдэгдэх байсан гээд жиргээчид өөр өөрсдийн
таамгийг санал болгов. Энэ талаар зарим жиргээчид,

Navchaa ‏@d_navchaa Монгол ногоо хоргүй гэж мэр.хян.мэдээллээ.Одоо нөгөөдөх нь
хортой гээл зүтгэчихнэ.заа тэгээд тамын тогооны хэрүүл дуускүү ээ.

 

Мах нь шүлхийтэй, хүнсний ногоон нь хортой,
хүүхдийн тоглоом нь хар тугалгатай, агаар нь утаатай, хот хогтой…харин бид
тэсвэртэй мөн үү
                   

Энэ өдөр нэгэн сонирхолтой мэдээлэл орж ирсэн нь автомашины дугаар солих
гэж байгаатай холбогдуулан тендер зарлагдаагүй байхад машины номерын үйлдвэр
хилээр орж ижр байсан гэсэн мэдээлэл байсан юм. Учир нь жиргээчдийн дунд
алдартай 

Танхай_эмээ ‏@Tanhai_Emee #Зарлаагvй тендерийн оршил!
Даваа гаригт замын vvдээр машины номерын vйлдвэр бvрдvvлэлтээ хийгээд хилээр орж
ирж байх юм!
Гэсэн жиргээ олныг анхаарлыг татсан. Гэвч
энэ нь бодитой бус мэдээлэл учраас болжморууд дэврээсэнгүй.

ИРГЭН Т.САЙНЖАРГАЛ ‏@Sainjargald Хэсэг бvлэг терийн
нэрээр халхавч хийсэн хулгайчдын луйвар!400.000 гаран машинуудын номерыг
шинэчилж солно,халтуур хийнэ дээ
” гэсэн байв.

Энэ өдөр жиргээнд орж ирсэн “хөгжилтэй”
зүйл бол малчид хоорондоо интернэтээр холбогдож, малаа асууж сураглах гэнэ.
Учир нь
К.Айдос@aydosk  Манай хонь харагдсан
уу? – Түрүүн энэ хавьд харагдсан
” гээд малчид маань хоорондоо интернэтээр
чатлах цаг

удахгүй
гэнэ шүү. Техник, технологи хөгжиж байхад
малчид маань юугараа дутахав. Юугараа дутахав гэж, одоо л малаа мотоциклээр
хариулаад, өвөлжөөндөө байшин барьж дулаахан өвөлжөөд, олон суваг сольж үздэг
хотын захын гэр хорооллынхноос л илүү байгаа шүү дээ. Тэгэхээр интернэтээр
хойноо хайж олоод, малаа хариулж яваа тэмээчин бүсгүй зураг фэйсбүүкээр нэг
тараад л сайхаан сайхан. Хөдөөнийхөн ч гэсэн хөгжилтэй хөл нийлүүлэн алхана гэж
байна шүү. Харин энэ нь хэзээ юм бол доо.

Жиргээчид энэ өдөр хортой, хоргүй хүсний
ногоо, зарлаагүй тендерийн оршил, гэрээсээ интернэттэй болох малчдын талаар
онцлон жиргэлээ. Харин өнөөдөр тэд юуг онцлох бол..

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж