Хьюстоны хүү үеэлдээ зодуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Хьюстоны хүү үеэлдээ зодуулжээ

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өргөмөл ах Никтэйгээ хуримласнаас болж гэр бүлийнхний дунд үл ойлголцол үүсчээ. Тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй хүн олон бий. Тийм ч болоод Бобби, Ник нар Уитнийн гэр бүлийнхнийг цуглуулсан Раяа охины 16 насны төрсөн өдрийн үдэшлэгт очсон нь хэрүүл, зодооноор төгссөн байна. Үдэшлэг дээр Гари Майкл Хьюстон Никийг гэр бүлийн нэр хүнд унагаасан элдэв зүйл ярьсанд буруутгаж, муудалцан гар зөрүүлжээ. Түүнчлэн тэд үргэлжлүүлэн Twitter олон нийтийн сүлжээгээр бие, биен рүүгээ дайрч давшилсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж