Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ

Улсын
хэмжээнд энэ онд 393 инженерийн хийцтэй худаг шинээр гаргахаар болсон
талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Бэлчээрийн усан
хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ийн худаг гаргах бөгөөд санхүүжилтийг
улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шийдэхээр болжээ. Үүнээс Баянхонгор,
Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймагт гаргах 36 худагт нарны
цахилгаан үүсгүүр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт 36 худагт салхины
цахилгаан үүсгүүрийг суурилуулахаар болсон байна.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж