Ким Чен Ун дахин нэг албан тушаалтныг зайлуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун дахин нэг албан тушаалтныг зайлуулжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун төрийн эрхийг залгамжилснаасаа хойш хэд хэдэн дээд албан тушаалтныг замаасаа зайлуулаад байна. Хүргэн ах Чан Сун Тэкийг суудлаас нь буулгаж, цаазаар авсан Ким Чен Уны дараагийн бай нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд хэд хэдэн дээд албан тушаал хашиж байсан Чой Рён Хэ аж. Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдээлснээр Чой Рён Хэ одоогоор шоронд байцаагдаж байгаа аж. Цуу ярианаас үзвэл төрийн өмчийн хэдэн компанийн удирдлагыг гартаа авах асуудлаар Ким Чен Унтай санал зөрөлдсөнөөс ийнхүү шоронгийн хаалга татсан гэнэ.

Чан Сун Тэкийг цаазаар авсны дараа Чой Рён Хэ Хойд Солонгосын Хөдөлмөрийн намд хэд хэдэн дээд албан тушаал хаших, хоёр дахь хүчирхэг хүнээр нэрлэгдэх болсон хэмээн “Reuters” агентлагт мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж