
Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны зөвлөх, мотоспортын шилдэг дасгалжуулагч Л.Баасанжав морин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм цолоор шагнуулсан билээ.
Л.Баасанжав багш Сэлэнгэ аймгаас ОУХМ Ш.Эрдэнэбилэг, Б.Гантулга нартай хамт улсын шигшээ багт ирж, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн ТАМК-т механик, дасгалжуулагч, клубын даргын ажлыг хашиж байв. Дараа нь “НИК” спорт клубыг байгуулж, мотоспортын олон арван шилдэг тамирчдыг бэлтгэжээ.
Эх сурвалж: www.open.parliament.mn
