З.Батбаяр энэ үеэр хэлэхдээ “Өнөөдөр Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг компаниуд жилд хэдэн метр куб ус хэрэглэх вэ гэдэг асуудлыг БОНХЯ биш “Монгол ус” ХХК гэдэг зүгээр нэг төрийн өмчит компани шийдвэрлэхээр болчихсон байгаад харамсч байна. Усны тухай хуулинд заасанчлан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтдээ 25 байдаг. Хамгийн их хөрөнгө мөнгө, томоохон бүтээн байгуулалттай холбоотой эрхүүдийг нь түүж аваад төрийн өмчийн “Монгол ус” ХХК-д шилжүүлчихсэн явж байна. Өөрөөр хэлбэл, усны салбарын асуудлыг нэг компани дангаараа шийдвэрлэх боломжийг олгосон гэсэн үг. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Энэ талаар би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Ямар Засгийн газар байхаасаа үл хамаараад хуулиар яаманд олгогдсон эрх мэдлийг ямар нэгэн компанид шилжүүлнэ гэдэг бол хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үг юм” гэв.
“Монгол ус” компани бүхнийг шийдэж байна гэв
Усны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ус сувгийн удирдах газрын дарга асан З.Батбаяр өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр дэлхий нийтийн хамгийн тулгамдсан сэдэв болох усны асуудалд төрийн зүгээс тавих анхаарал, хараа хяналтыг дээшлүүлэх талаар санал бодлоо хүргэсэн юм.
Э.АРИУНАА