Монголын нүүрсний ганц зах зээл нь Хятад. Тиймээс нүүрсний худалдан авагчийн тоог нэмэгдүүлэх, гарцаа сайжруулах зорилгоор зарим улстай хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, Оросын нутгаар дамжуулан Хойд Солонгосын “Радеон” боомт руу нүүрс гаргахаар салбарын яамнаас төлөвлөжээ. Хойд Солонгос руу нийт 20 мянган тонн нүүрс гаргах бөгөөд гуравдугаар улирлаас хойдын боомт руу нүүрс гаргахаар тооцоод байгаа талаар “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган ярьжээ.
О.САР