Францын жүжигчид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Францын жүжигчид Монголд ирлээ

Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын 40 жилийн ойн баярын хүрээнд ART GENESIS, Францын TB5 Монде суваг, тус байгууллагын гишүүн элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр, Франц хэлтэн орнуудын кино наадмыг анх удаа Хятад, Монгол, Хонг-Конгд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү кино наадмыг Монгол улсад энэ сарын 25-30-ны хооронд “Тэнгис” кино театрт зохион байгуулах бөгөөд өнөөдөр “Асрагч эр” франц киногоор нээлтээ хийх юм байна. Тус киноны гол дүрд тоглосон францын алдарт жүжигчин Софи Марсу болон Кристофер Ламберт нар нээлтийн ажиллагаанд оролцох аж.  
Б.Анхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж