Тэр жүжгийн нэр “Хайр”

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Тэр жүжгийн нэр “Хайр”

Хүмүүний ертөнцийн гайхамшиг бол Хайр. Энэ зүйл хэзээнээс эхэлж, хэзээ дуусдагийг хэн ч үл мэднэ. Зарим нь хязгааргүй, зарим нь хязгаарлахыг хүсдэг тэр л сэтгэлийн нандин учиг…

Шинэхэн хосуудын бал сарын аялал, хосуудын өнгөрсөн амьдрал дахь эрээн бараан8 мартаж чадалгүй үлдээсэн сайхан дурсамжууд сэдрэх мөч. Хэдийгээр хоёр амьдралын огтлолцол ч  хоёр ертөнцийн бие биедээ татлалцах далдын хүч байх    ажээ. Улиг болсон хэрүүл, уйтгартай амьдрал дунд үргэлжлэн, хоорондоо маргалдан биендээ гар хүрч, загнаж зандарч, хараан зүхэх хэдий ч тэдний татлалцах хүч тэр болгоныг давах гарц болдог аж.

Энэ тухай “Хайр” жүжиг өгүүлнэ. Жүжгийн нээлт гуравдугаар сарын 1-нд боллоо. 13 жилийн турш хүргэсэн уянгын жанрын уран бүтээлээрээ үзэгчдийн сайн танил “Хувьсал” продакшн анх удаа тайзнаа “Хайр” хэмээх инээдмийн жүжгийн тайзнаа тавьжээ. 

Цагаа барьж эхэлдэггүй үзвэрүүдийн үйлдэл давтагдсангүй. Яг цагтаа, яг товлосон ёсоороо эхэллээ.  Уран бүтээлчид жүжгийн эхнээс л үзэгчидтэйгээ маш чадварлаг харилцаж, уур амьсгалыг бүхэлд нь “хайр”-аар дүүргэсэн мэт. Орчин тойрныг ажиглахад хосууд их харагдлаа. Арга ч үгүй байх, энэ жүжгийн нэр “Хайр” шүү дээ. 

 “Хайр” жүжгийн тайзны засал чимэглэл энгийн хэрнээ чамин… Нүсэр том зүйл байхгүй ч жүжгийн үйл явдалтай маш сайн зохицсон байлаа. Америк зохиолч Nouel Kourd-ын “Хайр” зохиолоор бүтээсэн тус жүжгийг гуравдугаар сарын 1-20-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглох аж. Жүжгийн гол дүрүүдэд Гавьяат жүжигчин, У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, Ц.Мөнх-Од, Э.Гантулга нар тоглосныг дахин сануулъя. Хайрттайгаа хамт “Хайр”-ын гудамжаар зочлоорой.

Э.ТЭКҮ



















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж