Австрали украинчуудад түр орогнол зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Австрали украинчуудад түр орогнол зөвшөөрөв

Австралийн Засгийн газраас улстөрийн бослого, үймээн газар аваад буй Украины ард иргэдэд түр хугацааны оршин суух зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Гадаад хэргийн сайд Жули Бишопын мэдэгдсэнээр парламент өнөөдрийн /III.5/ хуралдаанаараа Украинд үүссэн аюултай нөхцөл байдал намжих хүртэл тус улсын иргэдийг визээ сунгуулж, Австралид түр оршин суухыг зөвшөөрсөн байна.

Австрали улс нь ОХУ-ыг Украины тусгаар тогтнолд заналхийлэл учруулж байна хэмээн эрс буруушааж байгаа юм. Харин ажиглагчдын зүгээс ОХУ-ын цэргүүд Крымийн бүс нутгийг хяналтдаа байлгаж буй нь дайн гарч болзошгүй нөхцөл байдал бүрдүүлж байна гэж үзэж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж