“Эрдэнэс Тавантолгой” Өмнөд Солонгостой хамтарна

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” Өмнөд Солонгостой хамтарна

“Эрдэнэс Тавантолгой” /ЭТТ/ болон “Элгэн” өрөмдлөгийн компани Өмнөд Солонгосын төрийн өмчит  “Korea Gas Corporation” (KOGAS)-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.  Хамтын ажиллагааны хүрээнд дээрх компаниуд  эрчим хүчний эх үүсвэр болох нүүрсний давхаргын метан хийг ашиглах технологийг нэвтрүүлэх талаар судалгаа явуулахаар болжээ. 

Өмнө нь нүүрсний давхарга дахь хийн шинжилгээ судалгааг гадаад руу явуулж хийлгэдэг байсан аж. Энэ нь багагүй цаг алддаг учраас Өмнөд Солонгосын компанитай гэрээ байгуулснаар зардал, мөнгө, цаг хэмнэнэ гэж Монголын тал үзэж буй юм.

 О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж