
Уулзалтанд ирсэн иргэд олон давхар гаражийг бүгд дэмжиж байгаагаа илэрхийлээд, гараж барих зураг төсөл, эдийн засгийн тооцоог хийхээр болж, саналаараа зургаан иргэн энэ ажил дээр хамтарч ажиллахаар болов.
Төвлөрсөн гаражтай болсноор ойр орчмын хог хаягдал багасч, эрүүл аюулгүй орчин, амьдрах таатай нөхцөл бүрдэхээс гадна автомашины хулгай зэрэг элдэв сөрөг үр дагавараас сэргийлж, хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлнө гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Г.НАРАН