Малчдад нөхөн олговор олгох чиглэлийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Малчдад нөхөн олговор олгох чиглэлийг шинэчилнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлаа хийлээ.

Өнгөрсөн сард аймаг, орон нутагт хийсэн онцлох ажил болон цаашид хийх ажлын талаар товч танилцуулгыг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хийв. Тухайлбал, Ховд, Увс аймагт битүү зах ашиглалтад орсныг онцолж, Баян-Өлгий аймгийн захын барилгын ажил удаашралтай байгааг сануулан, энэ сардаа багтаан ашиглалтад оруулахыг анхааруулав. Мөн энэ жил аймгийн төвүүдийг оношлогооны төвтэй болгох ажлыг анхааралд авах хэрэгтэйг тэрээр онцлоод 2014 онд 11 аймгийн оношлогооны төвийг ашиглалтад оруулахаар болсныг дуулгалаа. Гэвч зарим аймгийн засварын ажил дуусаагүй учраас энэ сардаа багтаан оношлогооны төсвийн тоног төхөөрөмжөө хүлээж авахыг Ерөнхий сайд мэдэгдсэн юм.

Зүүн аймгийн зарим нутаг дэсвгэрт шүлхий өвчин гарсантай холбогдуулан малыг вакцинжуулах, өвчний тархалтыг сэдрээхгүй байх талаар авч байгаа арга хэмжээнд анхаарал хандуулахыг санууллаа. Засгийн газар тайван цагт малдаа шүлхийн вакцин хийлгээгүй малчдад эрсдэл гарсан үед төр нөхөн олговор өгөхгүй байх бодлого боловсруулах үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд үүрэгджээ. 

Засгийн газраас энэ жил аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих ажлын судалгааг ТОСК-оор дамжуулан хийж дуусаад байгаа аж. Аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууцнаас гадна 200 айлын хаус хорооллыг барих газрын нөөц, инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадал, төлөвлөсөн орон сууцны явц зэргийг тооцон судалгаа хийжээ. Зарим аймгуудад орон сууцны барилга нэмж барих шаардлагагүй гэсэн дүгнэлтийг ТОСК-ийн ажлын хэсэг гаргасан учраас тухайн аймгийн удирдлагуудтай энэ талаар ярилцахаар болсон гэдгийг хэллээ. Үүнээс гадна энэ жил есөн аймагт дулааны станц барихаар болсныг сануулж, тендерийг хугацаанд нь зохион байгуулж, хариуцлагатай хандахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж