Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулав

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулав

НАМЗХ-ны бүсгүйчүүд саяхан  “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя”  уриатай стикер аяныг зохион байгуулсан билээ. Энэхүү аяны гол зорилго нь эгэл жирийн ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн дуу хоолойг газар дээрээс нь сонсон, санал бодлыг нь төрийн түшээ эмэгтэйчүүдэд хүргэхэд оршиж буй. Харин аянд хамрагдсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөрсдийнхөө болон өсвөр үеийнхний эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг  энэ үеэр хэлж байжээ. Иймээс НАМЗХ-ны дэргэдэх залуу эмэгтэйчүүдийн "Brilliant" клубээс энэхүү асуудлыг төр засгийн сонорт хүргэх зорилгоор "Эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар, стандарт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлгийг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Манай улсын нийт хүн амын 51.4 хувийг эмэгтэйчүүд, үүний 17.4 хувийг өсвөр насны охид эзэлдэг аж. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд бол төрийн бодлогын цөмд гарцаагүй байх ёстой чухал асуудал юм байна. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг, тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо эрс нэмэгдсэн нь сайн хэрэг боловч тэдгээрийн баталгаат байдал, чанар, стандартын шаардлага хангах төвшинд хүрэхгүй байгаа аж. Иймд дээрх асуудалд салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Хүний эрхийн комисс онцгой анхаарах ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогсод үзлээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж