Тоглолт хоёр өдөр болох бөгөөд тасалбарын үнэ 25,000 төгрөг юм байна. Өнгөрсөн жилүүдийн тоглолтод залуу морин хуурч Н.Жигжиддорж “Домогт 1900” киноны “Playing Love” аялгуу, “Би чамд хайртай” Монголын уран сайхны киноны хөгжмийг морин хуураар эгшиглүүлж байсан удаатай.
Сонирхуулахад Улсын филармонид удахгүй бас нэгэн гайхалтай тоглолт болох гэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид “Энхрийхэн чамдаа” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Тоглолт гуравдугаар сарын 8-ны өдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын их танхимд болох юм. Тоглолтод “Шуранхай” хамтлаг, “Voice” групп, дуучин Ц.Хулан, Наагий, Т.Амина, Л.Насанбуян нарын уран бүтээлчид оролцох юм байна.