Цэцэрлэгчийн сургалтад шинээр 250 иргэнийг хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгчийн сургалтад шинээр 250 иргэнийг хамрууллаа

Нийслэлийн тохижилтод хувь нэмрээ оруулан хотын өнгө үзэмжийг нэмдэг ногоон байгууламжийн цэцэрлэгчдийн тоо 250 хүнээр нэмэгдлээ. Эдгээр цэцэрлэгчдийг  бэлтгэх сургалт Улаанбаатар их сургууль дээр эхэлж мэргэжлийн багш нар хичээл зааж байгаа юм. Өнгөрсөн онд 200 гаруй иргэнийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтад хамруулж, 65 гудамж буюу 46 га талбайд мод, бут сөөг, цэцэг тарьсан бол энэ онд 85 гудамж буюу 66 га талбайн ногоон байгууламжийг эдгээр цэцэрлэгчид арчлах юм. Сургалтад оролцогсод нийслэлийн тохижилтын ажил  жил ирэх тусам илүү сайжирч байгааг онцлон хотынхоо өнгө үзэмжинд өөрийн гараар хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Цэцэрлэглэгч, ойжуулагчийн сургалтад хамрагдсанаар ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод, сөөг, цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх ажлын дадлагыг эзэмших юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж