Харин A хэсэгт 2013 оны Будапештийн ДАШТ-д багаараа тэргүүлсэн Иран, мөн АНУ (тавдугаарт эрэмбэлэгдсэн), Энэтхэг (зургадугаарт), Aрмен (есдүгээрт), Tурк (есдүгээрт) багтжээ.
Монголын чөлөөт тамирчид гуравдугаар сарын 16-ны шөнийн 02:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ чөлөөт бөхийн дэлхийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж буй ОХУ-тай өрсөлдөнө. Дараа нь шөнийн 03:30 цагаас Японы баг тамирчидтай өрсөлдөнө.
Тэмцээний хөтөлбөрийг АНУ-ын Лос Анжелес хотын цагаар хүргэе. АНУ-ын Лос Анжелес хот Улаанбаатараас 15 цагийн зөрүүтэй байдаг.
Монголын тамирчид эхний барилдаанд
Гуравдугаар сарын 15.
Тэмцээний эхний хэсэг:
11:00 цагт: – АНУ-Aрмен; Энэтхэг-Tурк
12:00 цагт: – АНУ-Энэтхэг; Иран-Aрмен
13:00 цагт: – Гүрж- Япон, Монгол-ОХУ
14:00 цагт: – Япон-Монгол; Украин-ОХУ
17:00 цагт: – Нээлтийн ажиллагаа
Тэмцээний хоёрдугаар хэсэг
17:30 цагт: – Иран-Турк; Aрмен-Энэтхэг
18:30 цагт: – АНУ-Иран; Tурк-Aрмен
19:30 цагт: – Mонгол- Гүрж; Япон-Украин
20:30 цагт: – Гүрж-Украин; ОХУ-Япон
Гуравдугаар сарын 16.
Тэмцээний гуравдугаар хэсэг:
11:00 цагт: – Иран-Энэтхэг, АНУ-Tурк
12:00 цагт : – ОХУ-Гүрж; Украин-Mонгол
13:30 цагт: – Долдугаар байр, есдүгээр байрын төлөөх барилдаанууд
14:30 цагт: – Тавдугаар байр
Тэмцээний дөрөвдүгээр хэсэг:
17:00 цагт: – Хүрэл медалийн төлөөх бөрилдаан
18:00 цагт: – Алтан медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Зөвлөл холбоот Улсын баг тамирчид 15, АНУ 13 удаа түрүүлсэн байдаг. Хуучин ЗХУ задарсны дараа ОХУ зургаа түрүүлсэн нь чөлөөт бөхийн спортын хөгжил өндөр түвшинд хөгжсөнийг батална. Харин Иран дөрөв, Азербайжен хоёр, Кубын баг тамирчид нэг удаа түрүүлсэн юм. Ираны баг тамирчи 2012, 2013 онд дараалан түрүүлээд байгаа юм. Энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай орны нэг билээ.
Б.БИЛЭГ