Ихэнх олны танил хүмүүс өөрийнхөө будсан будаагүй зургаа олон нийтийн сүлжээгээр нийтэлж байдаг. Сонирхолгүй. Харин сүүлийн үед дуучин Э.Ганболорын инстаграмыг дагаж, олон хэрэгтэй мэдээлэл авч, зарим нэгийг нь туршиж ч үзлээ. Тэрбээр фитнесээр хичээллэж эхэлсэн бололтой шүү. Өдөр бүрийнхээ дасгалуудыг хэдэн тоогоор хэдэн удаагийн давтамжтай хийх зэргээр зөвлөгөө болгон оруулж, гэртээ хэрхэн яаж дасгал хийж болох мэдээллийг тэр өөрийн инстаграмаар дамжуулан олонд хүргэж байна. Түүнийг дагасан инстаграмчид ч Э.Ганболортой хамт дасгал хийж, үр дүнгийнхээ талаар ярилцаж байна лээ.
Охид , хөвгүүд бүгд л өөрийн хайртай уран бүтээлчдийг харж, дууриаж, үлгэр дууриал авдаг. Тиймээс ч олны танил эрхмүүд минь ялангуяа дуучид залуусыг үйлдлээрээ зөв зүйлд уриалж биеэ зөв авч явахгүй бол өөрөө ч мэдэхгүй бусдад ямар их буруу нөлөө үзүүлж байгаагаа мэддэггүй. Харин Э.Ганболорын хувьд ганцаараа дасгал хийх бус бусадтай туршлагаа хуваалцан хамт дасгал хийж байгаа нь тун тааламжтай таалагдлаа. Цаашид ч гэсэн бусдад зөв үлгэр дууриал болж яваасай гэж хүсч байна. Түүний инстаграмд оруулсан дасгалуудаас цухас орууллаа, та бүхэн ч дагаад хийгээрэй.