ЗБХорооны хурлаар тэмцээний эрхийг хүлээн авснаас хойшхи хугацаанд МГХ-ноос хийгдсэн ажлын тухай мэдээлэл, ЗБХ-ны ажлын төлөвлөгөө, тэмцээний төсвийн танилцуулгыг ЗБХ-ны орлогч дарга, МГХ-ны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийсэн бол тэмцээний техникийн асуудал, зохион байгуулалт, Монголын шигшээ багийн бэлтгэл, сонгон шалгаруулалт, бэлтгэл сургалтын явц, багийн ахлагч, дасгалжуулагч нарын үйл ажиллагааны тухай мэдээллийг ЗБХ-ны гишүүн, МГХ-ны Гүйцэтгэх захирал Д.Энэбиш тавьсан байна.
Хурлаар тэмцээний медалийн загварыг баталжээ. Тэмцээнд Франц улсын “Gerflor” брэндийн шалыг ашиглахаар захиалан авчруулахаар болсон байна.
Олон улсын гандболын цомын тэмцээнд Хонгконг, Макао, Монгол, БНАСАУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг зургаан улсын эмэгтэй, эрэгтэй 10 багийн тамирчид оролцох ажээ.