Гэнэт амьдарлаа өөрчилмөөр санагдлаа………….
Илүү хурц
Илүү амттай
Илүү экстрим
Илүү гал халуун
Бүгдийг л илүү хиймээр санагдаж байна. Нөгөө илүү
илүү илүү гэдэг бренд үгийг амьдралдаа жинхэнэ утгаар хэрэглэмээр
байна. Өнөө өглөө сэрээд би дэндүү уйтгартай , сонирхолгүй бүр утга
учиргүй ч юм шиг ажил гэрийн хооронд өнгөрөөж байгаагаа мэдэрлээ. Би
дөнгөж 25 хан насандаа ид сексдэж , шоудаж , юм бүхнийг!! бишээ хүн
бүхнийг амтлаж явах галзуу үедээ шүү дээ.
Би хэтэрхий бардам , үнэнч бас аймхай зориггүй байж. Нэг л хүний
төлөө бүх л амьдарлаа даруу төлөв зөвхөн гэр бүл, нөхөр хүүхэдтэй болох л
миний амьдарлын утга учир гэж бат итгэлтэйгээр урагшаа алхаж байна гэж
бодож байтал магадгүй хойшоогоо алхсан мэт.