Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

Өнөөдөр оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэлж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа МУИС-ийн ЭЗИС-ийн зааланд 14 цагаас болно. Нээлтийн ажиллагаанд ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, АОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон 1965 оны Будапештийн Универсиадад анхлан оролцож байсан волейболын ахмад тамирчид оролцох юм. Тэмцээнд МУБИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Дархан ХААИС, УБДС, Барилгын коллеж зэрэг их, дээд сургуулиудын эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 270  гаруй оюутан тамирчид өрсөлдөж, аваргууд энэ сарын 14-нд тодорно. Сонирхуулахад, энэ оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн волейбол, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, гандбол, бокс, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын есөн төрлөөр явагдах юм байна.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж