Өнөөдөр оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэлж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа МУИС-ийн ЭЗИС-ийн зааланд 14 цагаас болно. Нээлтийн ажиллагаанд ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, АОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон 1965 оны Будапештийн Универсиадад анхлан оролцож байсан волейболын ахмад тамирчид оролцох юм. Тэмцээнд МУБИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Дархан ХААИС, УБДС, Барилгын коллеж зэрэг их, дээд сургуулиудын эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 270 гаруй оюутан тамирчид өрсөлдөж, аваргууд энэ сарын 14-нд тодорно. Сонирхуулахад, энэ оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн волейбол, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, гандбол, бокс, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын есөн төрлөөр явагдах юм байна.
Ц.Хишиг
Ц.Хишиг