Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс нийтэд зарлаж байна.
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм. Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10-17 цагийн хооронд захиалагч байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэж Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс мэдээллээ.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ ТУХАЙ
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10-17 цагийн хооронд захиалагч байгууллагуудад өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Бүртгүүлэх иргэд доорхи дугаарын утсанд холбогдож лавлагаа авч болно.
· Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88006135
· Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88848445
· Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар: 96067079
· Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар: 99194422
· Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар: 88854038
· Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар: 89288806
· Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба: 315348
· Нийслэлийн Авто замын газар: 325385
· Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар: 320461
· Нийслэлийн Тээврийн газар: 325067
· Нийслэлийн Агаарын чанарын алба: 314876
· Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар: 315613
· Нийслэлийн Аялал жуулчлалын газар: 70138687
· Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар: 318003
· Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар: 99001398
· Нийслэлийн Хөдөлмөрийн газар: 70110502
· Нийслэлийн Соёл урлагийн газар: 325129
· Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар: 91911368
· Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар: 70118289
· Нийслэлийн Мэдээллийн технологийн газар: 330822
· Нийслэлийн Эрүүл мэндийн газар: 70110500
НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДААС ИРҮҮЛСЭН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА /Агентлаг/
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.