
Станбулаас мөнгөн эдлэл хууль бусаар, гаалийн хяналтаас нуун далдалж Монгол Улсын хилээр оруулах гэж байсныг гаалийн улсын байцаагчид таслан зогсоожээ. Тодруулбал, Буян-Ухаа дахь Гаалийн газрын хяналтын бүсээр Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Ц, Н нар 6 кг мөнгөөр /үнэт метал/ хийсэн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байсныг илрүүлж, таслан зогсоосон байна. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг урьдаас зохион байгуулсан байж болзошгүй тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн талаар Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Б.МИШЭЭЛ