Гаднаас бордоо импортлох шаардлагатай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Гаднаас бордоо импортлох шаардлагатай болжээ

Улсын хэмжээнд газар тариалангийн нийт талбайн үржил шим
72 хувиар, хөрсөн дэх ялзмагийн агууламж 75 хувиар муудсан талаар Үйлдвэр,
хөдөө аж ахуйн яамны Удирдлагын зөвлөлийн хурал дээр ярилцсан юм. Тиймээс энэ
жилээс газар тариалан эрхлэхэд хөрсний үр шимийг дээшлүүлэхийн тулд зориулалтын
бордоо гаднаас авах хэрэгтэй болсныг албаныхан хэлж
байна. Ингэхдээ 35 тэрбум төгрөгийн бордоо гаднаас импортлох шаардлагатай
тооцоог гаргасан бөгөөд энэ асуудал Төрөөс Газар тариалангийн салбарт баримтлах
бодлогын баримт бичиг батлагдахад тодорхой болох ажээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж