Эрчим хүчний сайдын албыг УИХ-ын гишүүн М.Сономпил хашдаг. Оногдсон ажлаа хэл ам татлаа түтлээ багатайхан хийж яваа түүнийг ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой мэдээ чихийг нь халууцуулах болжээ. Гол нь өөрийн ажлын буруугаас биш Эдийн засгийн хөгжлийн сайдын урагшгүй үйлдлээс болж тэр шүү дээ. Нэгийнх нь ажил урагшгүй байхаар нөгөө сайдынхаа хийж буй ажлыг хэрхэн хорлож, ард иргэдийг үнийн дарамтад учруулж болдгийн тод жишээ энэ ч юм уу.
Нефтийн бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй бас л ам.долларын ханшийн өсөлтөөс болж буй. За тэгээд гадаад өрийн тухай яривал бүр ч хэцүү юм дуулдана. Хувийн хэвшлийнхэн үгээ барах болсон.
Ерөнхий сайдын хувьд ажил хийх гээд махраад л гүйгээд яваа. Ямарсайндаа л өвөлжин намаржин зав нь олдохгүй явсаар УИХ-ын намрын чуулганы завсарлагааныг ашиглаж Орхон аймагт ажиллаж “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах билээ дээ. Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал үйлдвэрийн алдагдлыг хэрхэн бууруулсан тухайгаа, мөн шахааны бизнестэй хэрхэн тэмцсэн тухай мэдээлэл дуулгаж, Ерөнхий сайд сэтгэл ханагар явах зуур УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ам.долларын ханшийн өсөлтийг хянах боломжгүй болсныг зарлаж, сэтгэлийг нь хямраасан гэх юм билээ.
Бүтэлгүй сайдаас болж, Шинэчлэлийн Засгийн газар ч их олон юм дуулж мэдэхдэг шүү.