Жагсагчид гэр хороолол руу хөдөлнө

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Жагсагчид гэр хороолол руу хөдөлнө

Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Шөнийг гэрэлтүүлье!” тайван жагсаалыг зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн жагсаалын маршрут нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их наран буюу дунд буудал бөгөөд өмнө нь хэзээ ч гэр хороололд жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаагүй гэдгээрээ онцлогтой аж. 

Олон улсын хэмжээнд “Take back the night!” уриалгын дор явагддаг уг жагсаалд оролцогчид  өнөөдөр 18.30 цагт Засгийн газрын ордны хажууд байрлах Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолоос нэгдсэн унаагаар хөдлөх бөгөөд  гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхах аж.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж