
Энэ удаагийн жагсаалын маршрут нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их наран буюу дунд буудал бөгөөд өмнө нь хэзээ ч гэр хороололд жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаагүй гэдгээрээ онцлогтой аж.
Олон улсын хэмжээнд “Take back the night!” уриалгын дор явагддаг уг жагсаалд оролцогчид өнөөдөр 18.30 цагт Засгийн газрын ордны хажууд байрлах Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолоос нэгдсэн унаагаар хөдлөх бөгөөд гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхах аж.
Б.ЭНХ