Цалинг ЗГ-ын хуралдаанаар шийднэ

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Цалинг ЗГ-ын хуралдаанаар шийднэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрийг энэ баасан гаригийн хуралдаанд бэлтгэх үүргийг  холбогдох албаныханд өгсөн байна. Тодруулбал, МҮЭХ-оос  зарим салбарын цалин, хөлсний нэмэгдлийн асуудлыг тавих бөгөөд талууд мэдээллээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг бэлтгэх үүргийг өгсөн байна. Гурван талт үндэсний хороо цалинг нэмэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй учраас энэ талаархи мэдээллийг өгөхгүй гэлээ.

 МҮЭХ-оос Үндэсний гурван талт хэлэлцээрийг хуралдуулах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй байсан юм. Эхний ээлжинд Үндэсний гурван талт хорооныхон хэлэлцээрийн ширээнд сууж, хэрхэх талаараа ярилцжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж