“Зөв” аарцны ундааг хаана үйлдвэрлэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

“Зөв” аарцны ундааг хаана үйлдвэрлэдэг вэ?

Сүүлийн үед олон нийтийн хуудсууд болон зарим нэгэн сайт сонинд “Зөв” аарцны ундааг БНХАУ-аас орж ирдэг хэмээн мэдээлж байсан. Үүний дагуу “Тэсо” корпораци хэвлэл мэдээллийнхнийг үйлдвэртээ урьж анхан шатны түүхий эдээсээ эхлээд үйлдвэрлэлийн шат дамжлага бүхнээ бидэнд харуулж “Зөв” аарцны ундааг эх орондоо үйлдвэрлэж буйгаа танилцуулж мэдэгдэл хийсэн билээ. Тэд мөн “Тэсо” корпорацийн “Милко” үйлдвэрийн талаар нэг талыг барьсан аливаа нэгэн гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл тарааж, иргэдийг төөрүүгдүүлсэн этгээдүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Уг мэдэгдэлийн үеэр тэд иргэдийг хүрэлцэн ирэхийг уриалсан бөгөөд 3 сарын 1 өдөр тэд энэхүү амлалтандаа хүрч иргэдээ хүлээн авсан юм.

Нийтдээ 60 гаруй иргэд “Тэсо” корпорацийн төв байранд 11 цагт цугларсан бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ болон өндөр настангууд ирсэн харагдаж байлаа. Ихэнх иргэд “facebook”, “twitter”, мөн телевизээр мэдээлэл сонсоод ирсэн гэнэ. Компаний талаар танилцуулах илтгэлээр уг өдөрлөг эхлэж бидэнд өөрсдийн бүтээгдэхүүний талаар болон компаний талаар танилцууллаа. “Үнэхээр Монголдоо томоохонд тооцогдох олон салбар компаниудтай үндэсний үйлдвэрлэгч юм байна” хэмээн илтгэлийн үеэр иргэд хоорондоо ярилцаж байлаа. “Тэсо” корпораци нь дэд бүтцийн чухал салбарууд болох уул уурхай, зам, барилга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг тэд онцлов. Танилцуулгын дараа биднийг автобусаар “Милко” үйлдвэрлүү хүргэж өглөө. Үйлдвэрийн хашаагаар ортол цэнхэр, саарал, шар өнгийн том том үйлдвэрүүд байх нь “Айсмарк”,“КингСнэйк”болон “Милко” зэрэг үйлдвэрүүд юм байна. Биднийг танилцахаар “Милко” үйлдвэрт ороход хүнсний үйлдвэрийн хатуу чанга хяналтыг танилцуулаад малгай, нөмрөг, уламвч гэх мэт цэвэр аюулгүйн хувцасаар хангаж оруулав. Бид үйлдвэрийн анхан шатны түүхий эдийг үйлдвэрт оруулж байгаагаас эхлээд шат дамжлага бүртэй нь танилцсан.

Милко үйлдвэр нь 2009 онд байгуулагдсан бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүний технологиор дэлхийд тэргүүлэгч Шведийн Тетрапак үйлдвэрийн иж бүрэн автомат төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг, олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001–ийг нэвтрүүлсэн манлай үйлдвэр юм байна. Одоогийн байдлаар “Зөв” аарцны ундаа, “100” чацарганы болон нэрсний шүүс гэх мэт олон нэр төрлийн хүний эрүүл мэндэд онцгой ач тустай бүтээгдэхүүнүүдийг шинээр үйлдвэрлэн захзээлд нийлүүлж байгаа гэнэ. “Милко” үйлдвэр нь 2013 оны Сонгинохайрхан дүүргийн шилдэг хүнсний үйлдвэрлэгч, 2013 оны Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгч, ХХАХҮЯамны Гран При шагнал зэргийг хүртэж байсан Монгол улсын манлай үйлдвэрлэгчдийн нэг хэмээн үйлдвэрийн дарга М.Эрдэнэсүх бидэнд гавъяа шагналаа харуулсан юм. Ийнхүү бид“Зөв” аарцны ундааг үндэсний үйлдвэрлэгч “Милко” компани маань эх орондоо баталгаатай аюулгүй орчинд, орчин үеийн дэвшилтэд техник технологиор үйлдрвэрлэж буйг нүдээрээ харж мэдэж авсан билээ.

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй хөдөрмөрлөж, шинэ шинэлэг бүхнийг дээжлэн хэрэглэгчидэдээ хүргэж буй Тэсочууддаа иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлж ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж