Төмөр зам барихад 5.2 тэрбум доллар хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Төмөр зам барихад 5.2 тэрбум доллар хэрэгтэй

Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд Сайншанд-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 1800 километр замыг барихаар Засгийн газраа ажлаа эхлүүлээд байгаа юм. Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 267 километр замын ажлыг бариад эхэлчихсэн. Үлдсэн 1500 гаруй замын зураг төслийн ажлыг Японы компаниар хийлгэсэн гэнэ. ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяртын хэлснээр “1800 км төмөр зам барихад 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай” аж. Дээрх төмөр замыг барих санхүүжилтийг 40 хувийг нь шууд хөрөнгө оруулалт, 60 хувийг нь зээлийн хөрөнгөөр шийдэх аж.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж