Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр наймын тоог шүтэж явдаг бололтой. Түүнийгээ  төрийн ажилд “ашиглах”-аа мартсангүй. Тиймээс  үйлдвэржилтэд зарцуулан гаргаж байгаа их наядыг 888 төсөлд зарцуулахаа дуулгав. Уг нь монголчуудын хувьд 9-ийн тоог дээдэлдэг бол хятадууд наймын тоог баяжуулдаг гэж үздэг.  Тиймээс  888  гэдэг тоог бэлгэшээж байгаа сайдын буруу ч гэж юу байх билээ. Гэхдээ л төр, шашин хоёр тусдаа гээд Үндсэн хуулинд заагаад өгчихсөн болохоор сайдын сүсэглэл заримдаа  хэтрээд байх шиг.  888 төслөө  сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж байгаад ирэх тавдугаар сард сарын  балжинням, дашнямтай өдөр эхлүүлэхээр болсон юм даг уу даа, янз нь. 888 төслийг санхүүжүүлснээр Монгол Улс баяжина гэдэгт сайд тун итгэлтэй байгаа юм.  Ингэхэд энэ тоог ямар шалтгаанаар гаргаж ирснээ тайлбарлавал илүү сонирхолтой юм шиг.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж