Монголын Оюутны аварга шалгаруулах 2014 оны спортын тэмцээнүүд үргэлжилж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн тус тэмцээн жүдо, гандбол, волейбол, шатар, ширээний теннис, таэквондо, сагсан бөмбөг, чөлөөт бөх, футзал, модон бөмбөг гэсэн спортын 10 төрлөөр аваргуудыг тодруулах юм.
Тэмцээний хөтөлбөрт багтсанаар Оюутны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн байранд боллоо. Тэмцээнд нийслэлийн болон хөдөө, орон нутгийн 13 их, дээд сургуулийн эрэгтэй 13, эмэгтэй 10 багийн 270 гаруй тамирчин оролцсон байна. Ерөнхий шүүгчээр Монголын волейболын холбооны шүүгч А.Дорж ажилласан байна.
Тэмцээний дүнг танилцуулъя.
Эрэгтэй баг:
- Г.Галбадрах дасгалжуулагчтай, М.Мөнхсайхан ахлагчтай МУИС
- С. Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Наранбаяр ахлагчтай ХААИС
- Р.Тамираа дасгалжуулагчтай, Э.Энхбаясгалан ахлагчтай МУБИС
Эмэгтэй баг:
- Ч.Ням дасгалжуулагчтай, С.Отгонбямба ахлагчтай ШУТИС
- Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Баярмаа ахлагчтай МУБИС
- Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Ш.Мөнхзүл ахлагчтай МУИС-ийн баг тамирчид
Байгууллагын дүнгээр:
- Г.Галбадрах дасгалжуулагчтай МУИС
- Р.Тамираа дасгалжуулагчтай МУБИС
- М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС
Монголын Оюутны аварга шалгаруулах дараагийн тэмцээн шатрын төрлөөр болох бөгөөд гуравдугаар сарын 13-15-нд “Зууны шатар” клубын байранд болох ажээ.
С.ЦЭЛМЭГ