Талибанчуудын бууны суманд өртсөн ч амьд үлдэж чадсанаар дэлхий дахинд алдартай болсон Пакистан охин Малала Юсуфзай гар утас барьдаггүй гэнэ. Малала гар утасгүй талаараа Их Британийн харилцаа холбооны “Vodafone” компанийн санаачилсан эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих хэвлэлийн бага хурлын үеэр ярьж олныг гайхшруулжээ. Мэдээлэл, харилцаа холбооны эрин зуунд амьдарч буй өсвөр насны тэмцэгч охин Малала гар утасгүй байна гэдэг яахын аргагүй гайхмаар хэрэг юм. Харин үүнийг сонссон “Vodafone” компанийн гүйцэтгэх захирал Витторио Колао Малалад 4G сүлжээнд ажилладаг хамгийн шилдэг гар утаснаасаа бэлэглэхээр амлажээ.
Малала Юсуфзай исламын шашны хатуу дэг ёсны дагуу охид, эмэгтэйчүүдийн эрхийг асар ихээр зөрчдөг Пакистан улсын боловсролын системд охидыг хэрхэн сургах талаар өөрийн үзэл бодлоо зоригтой илэрхийлснээс Талибанчуудын овоо хараанд өртсөн билээ. Өдгөө тэрээр Их Британийн Бирмингем хотод амьдарч, охидын сургуульд сурч байгаа юм.
Б.АНХТУЯА