Өөхний эсээс чих ургуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Өөхний эсээс чих ургуулна

Лондон хотын "Great Ormond Street" эмнэлгийн эмч нар хүний өөхнөөс гаргаж авсан үүдэл эсийг ургуулан тухайн хүний нүүрийг сэргээн засах боломжтой болсон тухай BBC мэдээлжээ.

Тус эмнэлгийн эмч нарын баг тусгай лабораторид ургуулсан мөгөөрсийг ашиглан тухайн хүний чих болон хамрыг сэргээн засах боломжтой болно хэмээн үзэж байгаа аж.

Чих, хамрын төрөлхийн болон олдмол согог, гэмтэлтэй маш олон хүн байдаг ба энэхүү арга нь амжилттай болвол олон хүнд сэргээн засах хагалгаа хийх боломжтой болох юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж