Усанд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Усанд осолдсон иргэдийн цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Хар уст гэдэг газар өчигдөр 06:30 цагийн үед “Орхон” голын эргээс тус сумын иргэн 24 настай, эрэгтэй Э-гийн хоёр гутал нь олдсон тул түүнийг усанд осолдсон байж болзошгүй гэж үзэн аймгийн Онцгой байдлын албанд мэдээлсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн захирагч дээд дэслэгч Д.Баяраагаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг ажиллаж, дээрх хүний цогцсыг 18:30 цагт олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг “Орхон” голд энэ сарын 19-ний өдрийн 17:55 цагийн орчимд 28 настай, эрэгтэй Б нь усанд осолдлоо гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Аврах, гал унтраах 22 дугаар ангийн салааны эрлийн хэсэг таван албан хаагч, нэг техник гарч эрэлд гарсан байна. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аврах албаны дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр нэмэлтээр гаран эрэн хайх ажиллагааг явуулж, 15:30 цагт талийгаачийн цогцсыг нь олон ар гэрийхэнд нь шилжүүлжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж