“Хавдрыг даван туулагчид” өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Хавдрыг даван туулагчид” өдөрлөг болов

Хавдар Судлалын Үндэсний Төв, Таван Богд Косметик компаний AVON багийнхан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, “ Хавдрын эсрэг хамтдаа”  хандивын сан байгуулан ажиллаад удаагүй ч олон сайхан ажлыг хийж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь “Хавдрыг даван туулагчид”-ын өдөрлөгийг олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт өөрөөр хэлбэл сэтгэлийн хүчээр аюулт хавдар өвчнийг ялсны,  эдгэрсний баярт 60 гаруй хүн оролцов. Тэд сэтгэл зүйчийн зөвлөгөө сонсож, хавдраас эдгэрэгсдийн  хөдөлмөр эрхлэлт, орлогоо нэмэгдүүлэх талаар болон өөрсөндөө тохиолддог олон асуудлыг чин сэтгэлээсээ ярилцаж,  дуучин Наран, Солонго, “Гурван охин” хамтлагынхантай хамтдаа дуулж, тоглож нэгэн өдрийг дурсамжтайгаар өнгөрөөлөө.  
ХСҮТ-ийн нийгмийн ажилтан н.Ариунболор:
Хавдрын өвчин бол эмийн эмчилгээнээс илүү сэтгэлээр эмчлэгддэг гэдэг. Тиймээс хавдар бол эдгэрэгддэг гэдэг сэтгэлийн эрч хүчийг бусдад түгээх,  хавдарт өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголтыг олон нийтэд хүргэх, хавдрыг даван туулсан хүмүүсийн нэгдсэн сүлжээ бий болгох, хамтран ажиллах, олон нийтэд урьдчилан сэргийлэх талаар AVON-ий хамт олонтой хамтран ажиллаж байна. Биднийг байнга дэмждэг Таван Богд Косметик компаний хамт олондоо баярлалаа.
Дуучин С.Наран:
Дэлхийн шилдэг 100 компаний нэг AVON хөхний хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулж, энэ аймшигт өвчний эсрэг хөдөлгөөн өрнүүлдэг. Миний хувьд ч гэсэн хувь хүний нийгмийн хариуцлагынхаа үүднээс энэ буянтай сайхан үйлсэд Таван Богд Косметик компанитай хамтран өөрийн хувь нэмрийг оруулж, энэ үйл ажиллагааны нэгэн нүүр царай болж байгаадаа баяртай байдаг гэж ярьж байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж