Жүдочид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Жүдочид эх орондоо ирлээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр буурал Европыг зорьсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Ардын багш Ч.Насантогтохоор ахлуулсан багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, “World masters”-ын анхны аварга С.Мияарагчаа, ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн, Г.Ууганбаатар, Г.Болдбаатар нарын долоон жүдоч багтсан юм. Манай жүдочид өнгөрсөн сар гаруйн хугацаанд “Их дуулга”, “Дэлхийн цом”, Олон улсын А зэрэглэлийн Гранпри тэмцээнүүдэд амжилттай оролцож, дээрх тэмцээнүүдээс нийтдээ найман медаль буюу гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл /Х.Цагаанбаатар-алт, хүрэл, С.Мияарагчаа-гурван мөнгө, Д.Төмөрхүлэг-алт, хүрэл, С.Ням-Очир-алт/ медаль хүртсэн билээ.
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж