KFC Зингер фэйсбүүк зургийн уралдааны ялагчид Тайланд руу аялах эрхийн бичиг, 500 ам.доллар, iPhone 5c, Говь брэндийн 500.000 төгрөгний ваучерээр шагнууллаа.
УЛААНБААТАР, 3 дугаар сарын 3 – Шинэлэг санаа, сонирхолтой урамшууллуудаар хэрэглэгчдээ баярлуулж байдаг KFC Mongolia рестораны зүгээс зохион байгуулсан “Зингер” фэйсбүүк фото зургийн уралдаан 2014/1/20 – 2014/2/21-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус уралдаанд оролцогчид өвлийн хүйтнээс хол, дулаан газар амрангаа ЗИНГЕР БУРГЕР амтархан идэж буй мэт зохиомжтой зураг ирүүлсэн юм. Зингер бол амтат тахианы мах, байцаа, соусыг шинэхэн улаан буудайн гуриланд хавчуулсан хийдэг шунан дурламаар амттай бургер билээ.
Уралдааны хугацаанд нийт 454 зураг KFC Mongolia-н фэйсбүүк хуудасны аппликэйшнээр дамжин ирсэн бөгөөд бид уралдааны шаардлага хангасан 194 зургийг олон нийтэд дэлгэн байршуулсан юм. Шилдэг зургуудыг шалгаруулахдаа бүтээлч сэтгэлгээнд 50%, шинэлэг санаанд 30%, лайк болон шэйрийн тоонд 20%-ийн ач холбогдол өглөө.
Уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа Сөүлийн Гудамжинд нээгдээд удаагүй байгаа дэлхийд алдартай KFC сүлжээ рестораны гурав дахь салбарт болж өнгөрлөө. “Таван Богд Фүүдс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хулан: шагнал гардуулах ёслолын үеэр “Уралдаанд олон сайн бүтээл ирсэн бөгөөд шилдэг зургуудыг шалгаруулахад амаргүй байлаа. Бид олон нийтийн санал болон уралдааны дүрмэнд заасны дагуу бүтээлч, шинэлэг санал бүхий хичээл зүтгэл шингээн бүтээсэн зургуудыг шалгаруулсан” болохыг дурдсан юм.
Зингер зургийн уралдааны 1-р байранд Энхбаясгалан, Золзаяа нар шалгарч Тайланд руу хосоороо аялах эрхийн бичиг, 500 доллараар, 2-р байранд Риза шалгарч iPhone 5c ухаалаг гар утсаар, 3-р байранд Баттүвшин шалгарч Говь брэндийн 500.000 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнээр тус тус шагнууллаа.
Та бүхэн www.facebook.com/KFC.Mongolia хуудсанд зочлон KFC-ээс зарлаж буй урамшуулал, сонирхолтой мэдээ мэдээллийг хүлээн аваарай. KFC Mongolia рестораны хамт олон амтат тахианд дуртай хэрэглэгчдийнхээ сонирхлыг татсан олон сонирхолтой уралдаан, урамшууллыг байнга зарлах болно.
YUM! Brands Inc-н тухай
YUM! Brands Inc. нь АНУ-н Кентаки мужийн Луисвиллед байралдаг бөгөөд 120 гаруй оронд 38000 орчим ресторан бүхий дэлхийн хамгийн том сүлжээ ресторан бүхий компани юм. YUM! нь Фортун 500-н жагсалтанд 213 дугаарт ордог бөгөөд 2011 онд 12 тэрбум ам.долларын орлого олсон. YUM! Brand-н KFC, Pizza Hut, Taco Bell зэрэг нь тахиа, пицца, Мексик стилийн хоолны ангиллуудаар дэлхийд тэргүүлэгч брэндүүд билээ.
Таван Богд Группын тухай
Таван Богд Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг юм.
Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлагах эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж байгаагийн нэг нь дэлхийн брэнд KFC-г Монголынхоо хэрэглэгчдэд хүргэсэн явдал юм.