“Хүлэгүүд”-ийн нээлттэй өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

“Хүлэгүүд”-ийн нээлттэй өдөрлөг болов

Монголын сагсан бөмбөгийн лигийн шилдэг багуудын нэг болох “Хүлэгүүд”
хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө нээлттэй бэлтгэл хийлээ. Өөрөөр хэлбэл, тэд фэнүүдээ
хүлээн авч уулзалт хийсэн гэсэн үг. Монголд анх удаа болсон энэхүү арга хэмжээний
үеэр “Хүлэгүүд”-ийн тоглогчид олон нийтэд нээлттэй байж, хөгжөөн дэмжигчдийнхээ
саналыг сонссон юм. Басхүү тэдний сонирхсон асуултад хариулт өгчээ. Тус багт тоглож
багаа Мадуадум, Бонд тэргүүтэй легионерууд Монголд байх хугацаандаа ямар авьяастай
болсноо харуулсан бол “Хүлэгүүд”-ийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт цаашдын зорилгоосоо
хуваалцсан байна. Энэхүү нээлттэй өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах
юм.

Сонирхуулахад, Үндэсний супер лигийн аваргын төлөөх тоглолтод “Хүлэгүүд”-ийн
эсрэг “Харцага” талбайд гарахаар болжээ. “Харцага”-ууд өнгөрсөн жилийн аварга “Танан
гарьд”-ыг цувралд 4:2-оор буулган авсан байна.

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж