Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын дийлэнх нь хятадууд аж. Тодруулбал, Монголын уул уурхайн салбарт тусгай зөвшөөрөлтэй гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудын 52.2 хувь нь Хятадынх гэнэ. Энэ талаар Ашигт малтмалын газраас гаргасан тайланд дурдсан бөгөөд лиценз эзэмшигчдийн тоогоороо Виржиний арлууд удаалж буй бол БНСУ, Сингапур, Канад, Австрали улс айргийн тавд багтдаг юм байна.
О.САР