Хоёр Солонгост цөмийн цацраг ажиглагдав

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгост цөмийн цацраг ажиглагдав

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Хойд Солонгосын хил орчмын нутагт цөмийн урвалын хэвийн бус байдал ажиглагдасаны хэд хоногийн дараа Хойд Солонгос цөмийн урвалын реакциийн туршилт амжилттай хийсэн тухай мэдээлж байсан гэж Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны яам өчигдөр даваа гаригт мэдээлсэн байна.

Тус яамнаас мэдээлснээр бол цөмийн урвалын радиац тархсан шалтгааныг тодруулан тогтоож чадаагүй бөгөөд Хойд Солонгос газар доор цөмийн дэлбэрэлт хийсэн гэж үзэх зүйл гараагүй байна. Цөмийн дэлбэрэлт хийсэн тохиолдолд газар хөдлөлтийн чичиргээ, доргилт мэдрэгддэг байна.

Өнгөрөгч тавдугаар сарын 12-нд Хойд Солонгос ус төрөгчийн бөмбөг бүтээх болон бохирдуулалт үүсгэдэггүй эрчим хүчний хязгааргүй эх үүсвэр бий болгох зорилгоор энэ коммунист орны эрдэмтэд нь цөмийн реакци урвалж туршсан тухай нотолж байсан аж.
Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд үүнд итгээгүй бөгөөд учир нь бүх дэлхийн эрдэмтэд хэдэн арван жилийн туршид ажиллаад амжилтад хүрч чадаагүй байгаа билээ.

Гэвч 5 дугаар сарын 15-ны өдөр цөмийн дэлбэрэлтийн үеэр болон атомын цахилгаан станцуудын ялгаруулан гаргадаг ксенон хэмээх хий хил орчмын нутагт хэвийн байдлаасаа найм дахин их байсныг илрүүлэн тогтоожээ.
Өмнөд Солонгосын Chosun Ilbo сонин энэ үеэр радио идэвхжилт хэвийн хэмжээнээс их болсон тул хойд солонгос газар дор цөмийн туршилт хийсэн бололтой гэж мэдээлж байсан боловч мэргэжилтнүүд цөмийн дэлбэрэлт хийсэн ямар ч ул мөр илрүүлээгүй байна.

Эх сурвалж:
AP Associated Press

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж