Тус клуб нь Эрдэнэт хотын хүүхэд залуусыг туялзуур сэлмээр хичээллэх нөхцөл бололцоогоор хангах бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн зориулалтын зам, Франц улсад үйлдвэрлэсэн иж бүрэн онооны машинийг ашиглаж байгаа юм.
Нээлтийн ёслолын үеэр Монголын шилдэг найман туялзуур сэлэмчин оролцсон халз тулаан боллоо. Тус тэмцээнд "Шелл" чансааны дэд тэргүүн Б.Батхүү түрүүлсэн бол Б.Батхүлэг удааллаа. Тэд шигшээ тулаанд хүрэх замдаа Ц.Жигжидсүрэн, Б.Баттөмөр нарыг тус тус ялсан юм.
Монголын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаад багахан хугацааг үдэж буй ч ийнхүү гурав дахь клубээ өлгийдэн авлаа. Энэ жилдээ хөдөө орон нутагт өргөжүүлэх ажлыг илүү эрчимжүүлэхээр ажиллаж буй бөгөөд Багануур, Дархан хотууд болон Ховд аймагт шинэ клуб нээхээр болжээ.