Монголын үйлдвэрчний эвлэл холбоо /МҮЭХ/-оос өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардаж, Үндэсний гурван талт хэлэлцээрийн хороонд хүргүүлсэн байна. Мөн энэхүү шаардлагыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нь Засгийн газрыг төлөөлдөг бөгөөд Үндэсний гурван талт хэлэлцээрийн хорооны даргын үүргийг гүйцэтгэдэг юм.
Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тариф өсч, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар дордож байгааг үндэслэн МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороо”-г яаралтай хуралдуулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч шалтгаангүйгээр хойшлогдсоор байна. Тиймээс дахин Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулах шаардлагаа хүргүүлсэн байна.
Ш.ОЧ