Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

ХОНИНЫ ОРД
Амьдрал тань хэвийн үргэлжлэх болно. Удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа эхлүүлэх таатай цаг ирж байна. Элдэв муу бүхнээс өөрийгөө хамгаалж, сэрэмжтэй байгаарай. Ялихгүй жижиг зүйл таны том төлөвлөгөөг нурааж мэднэ. Таны хувьд ихэд нээлттэй байж, онцгой зүйлийнхээ талаар дотны хүмүүстэйгээ хуваалцахыг хүснэ. Энэ хэрээр та тэднээс зөв гарц олж харах болно. Бусадтай үргэлж эв дүйтэй харьцдаг танаас суралцах зүйл их бий. Гэр бүлийнхнээ гомдоохоос болгоомжлоорой.

ҮХРИЙН ОРД
Ашиг хонжоо арвинтай долоо хоног. Гэхдээ мөнгөний төлөө улайрч, өдөр тутмын амьдралын хэв маягаа алдаж болохгүй. Ажлын талбарт та идэвхтэй байж, төсөл, төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадна. Энэ долоо хоногт таны анхаарах гол зүйл бол хувийн харилцаа. Үзэл бодлын зөрүүтэй байдлаас шалтгаалж амьдралынхаа түшиг тулгуур болсон нандин хүнээ алдах вий.

ИХРИЙН ОРД
Ажил тань гялалзах болно. Ажлынхаа төлөө үргэлж сэтгэл тавьж, урам зоригтой ажиллаж байсныхаа төлөө удирдлагуудаасаа магтаал сонсч, тушаал дэвших, эсвэл цалин мөнгөө нэмэгдүүлэх таатай боломж гарна. Ингэснээр таны өөртөө итгэх байдал ч нэмэгдэнэ. Хэдий та бусадтай харилцахдаа гаргууд хэдий ч энэ долоо хоногт та олон нийтийн өмнө үг хэлэх, өөрийгөө илэрхийлэхээс зайлсхийгээрэй. Оронд нь та сайн сонсогч бай. Санхүүгийн хувьд тааламжтай долоо хоног байх болно.

МЭЛХИЙН ОРД
Шинэ содон зүйлс сурахыг хүсч, аливаад эрэлхийлсэн долоо хоног байх болно. Бусад хүмүүс таны талаар юу бодож байгаагаас илүү өөрийнхөө дотоод сэтгэл, мэдрэмжиндээ итгэж, өөрийнхөө дураар сэтгэ. Ажлын талбарт эерэг олон өөрчлөлт гарна. Найз нөхөд тань таныг шинэ хүн болсон мэтээр харж, цоо шинэ мэдрэмж авах болно.

АРСЛАНГИЙН ОРД
Хийсвэр болоод материаллаг орчин сайжирна. Амьдралд тань нэлээд өөрчлөлт гарна. Гэхдээ санаа зовох хэрэггүй, дийлэнх нь эерэг өөрчлөлт байх болно. Ялангуяа санхүүгийн урсгал тань руу чиглэж, мөнгөтэй холбоотой жижиг сажиг асуудал байхгүй болно. Зарим нэг үйл явдал таныг эргэлзэж, тээнэгэлзэхэд хүргэж, давж гарахад бэрх мэт санагдавч бүх зүйл таны бодсоноос илүү хялбар байх болно. Хайрцагнаас гарч, задгай сэтгэх үе.

ОХИНЫ ОРД
Нийгмийн хүрээгээ өргөжүүлж, шинэ найз нөхөдтэй болоход таатай үе. Шинээр харилцаа тогтоосон хүмүүс тань хойшид таны дотны нөхөр болох болно. Санхүүгийн хувьд тааламжтай долоо хоног. Хэрэгтэй, хэрэггүй зүйлст мөнгөө дэмий үрэхээс зайлсхий. Дараа нь хэрэгцээгүй зардал гаргасандаа харамсах болно. Хэрэв та бизнес эрхэлдэг бол их хэмжээний мөнгөн дүн бүхий зээл авахаас татгалз. Аялалд гарахаар төлөвлөсөн бол түр хойшлуулахад гэмгүй. Гэрлэсэн хосууд гэр бүлийнхээ харилцаанд анхаараарай.

ЖИНЛҮҮРИЙН ОРД
Ажлын дарамт, ачаалал ихтэй долоо хоног. Амьдрал саад бэрхшээлээр дүүрэн мэт санагдана. Ялангуяа хайр дурлалын харилцаанд асуудал гарч, та багагүй зовлон шаналал амсч магадгүй. Хэрэв харилцаа тань тогтвортой байгаа бол алдахгүйг хичээгээрэй. Таны хүлээцтэй байдал гол тулах хүч нь болох юм шүү. Түргэн зангаасаа болж хожим нь харамсах үйлдэл бүү хийгээрэй.

ХИЛЭНЦИЙН ОРД
Өөртөө итгэх итгэл тань сэргэнэ. Гаргасан бүх шийдвэр тань оновчтой байж, ихээхэн ашигтай, амжилттай долоо хоног байх болно. Аливаа зүйлийг эерэг талаас нь харж чадвал олон шинэ зүйл мэдэрнэ. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа бол энэ долоо хоногтоо харзнасан нь дээр. Удалгүй бүр ч аятайхан сонголттой таарах болно. Аялалд гарахаас бүү татгалз. Ажлаасаа түр амсхийгээд, хайртай, дотны хүмүүстэйгээ хөгжилд.

НУМЫН ОРД
Найрсаг, нийтэч долоо хоног. Та сэтгэл санаа өөдрөг байх тул шинэ найз нөхөдтэй болж, нөлөө бүхий хүнтэй танилцана. Ажлын ширээн дээрх бичиг цаасны ажил барагдахгүй, таныг шаналгана. Бүгдийг нь эхнээс нь шат дараатай хийж эхлэхийг зөвлөе. Сүүлийн үед тааламжгүй байсан санхүүгийн байдал тань дээрдэнэ. Шаардлагагүй зүйлст мөнгө зарцуулдаг үрэлгэн байдлаа залруулаарай.

МАТРЫН ОРД
Од эрхэс таны талд үйлчилнэ. Бүхий л талаар амжилттай, үр дүнтэй долоо хоног байх болно. Ажлын ачаалал их байх хэдий ч тааламжтай үр дүн гарна. Хөзрөө цээжиндээ наагаад, ухаалаг тоглохыг зөвлөе. Танд атаархаж, хар санаж явдаг хүн дэргэд чинь байгааг битгий мартаарай. Чухал уулзалт, ярилцлагад орох бол өөртөө итгэлтэй бай, та даваад л гарна. Хувийн харилцаа зөөлөн, аядуу байх болно.

ХУМХЫН ОРД
Зөв зүг рүү чиглэж байгаа эсэхээ дахин нэг бодож үзээрэй. Өнгөрсөн алдаагаа дахин давтахаас сэргийлэхийг зөвлөе. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэж хэт улайрсны хэрэггүй. Бүх зүйл цагийн аясаар өөрчлөгдөх болно. Ажлын ачаалал буурахгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Ажлаа солихоор төлөвлөж байгаа бол түр азнаарай.

ЗАГАСНЫ ОРД
Зах зухаас нь барьж авсан ажил болгон тань амжилттай бүтэж, од эрхэс таныг ивээх болно. Ажлын талбарт төдийгүй хувийн амьдрал тань ч танаас анхаарал шаардаж байдгийг битгий мартаарай. Бусадтай харилцахдаа найрсаг байж, зөвхөн амиа хичээх хэрэггүй. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх болно.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж