Топ модель О.Байгаль “Гранд”-ын зочноор уригдлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Топ модель О.Байгаль “Гранд”-ын зочноор уригдлаа

Найртай сайхан хаврыг сайхан бүсгүйн ялдам төрхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Удтал хэвлэлийнхнээс зай барьсан “Baigal Beauty” компанийн захирал, УИХ-ын эрхэм гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий, хатагтай О.Байгаль “Гранд” сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүрнээ заларчээ. Содноос содон эрхэм зочин өөрийн ертөнцөө нээж, уншигч та бүхэнтэй сонирхолтой ярилцлагаараа нүүр тулсаныг энэ ялдамд дуулгая. Хэвлэл, мэдээллийн ертөнцөд нэгэн шинэ өнгө төрх болон ирсэн “Гранд” сэтгүүл уламжлалт “Grand people” ёслолын ажиллагаагаа тохиолдуулан Улс төр, Нийгэм соёл, Бизнес, Хүмүүнлэг, Урлаг, Спортын салбар тус бүрийн нэр дэвшигчдээ энэ дугаарт танилцуулсан байна. Уншигч та бүхэн мэргэн ухаанаараа шүүн тунгааж энэ сарын 14-нд тодрох “Grand people”-д хэн, хэн цом гардахыг хүснэ тэр эрхмүүддээ саналаа www.grandnews.mn сайтаар өгөөрэй.

Дугаарын зочид хатагтай О.Байгаль, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, жүжигчин Э.Алдар, мисс Б.Бадамцэцэг, “Монгол цонх” группийн ерөнхийлөгч БГД-ийн Иргэдийн төлөөлөгч Н.Буянжаргал нар байлаа. Нас насны, салбар салбарын эрхмүүдийн сонирхолтой ярилцлагууд таныг хором ч уйдаахгүй. Сонирхол татам шар мэдээнүүд мөн энэ дугаарт багтжээ. “ABBA” Өнөрөө 50 настай бизнесмэнтэй сүй тавьлаа. Мисс Б.Түмэнхүслэн хөтлөгч болжээ, МАК-ын Н.Цэлмүүний экс нөхрийн гурав дахь амраг нь хэн болох, О.Энхтуул Берлинд уран бүтээлээ туурвих болсон, ТВ5-ын хөтлөгч Л.Дөлгөөн Канадад усан спортын тэмцээнд оролцох эрх авсан, Монголын олны танил хүмүүсийн хайрын ээдрээт түүх хэрхэн гурвалжин, дөрвөлжин конус хэлбэрт орсон зэрэг олон сонирхолтой мэдээ, мэдээлэл энэ дугаарт багтсан байна.

Амжилт бүтээлээрээ манлайлсан шилдгийн шилдэг эрхмүүд, олон олон сонирхолтой мэдээлэл гээд “Гранд”-ын энэ дугаар нүүр хуудас бүрээрээ таныг хором ч уйдаахгүй. Улирлын сайхан хаврын өдрүүдийг “Гранд”-тай уйдах завгүй өнгөрүүлээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж